Томоохон голын хөндийгөөр шөнөдөө -48 хэм хүрч хүйтэрнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Монгол орны нутгийн баруун өмнөд хэсгээр маргааш цастай байх нь. Цаашдаа цас үргэлжлэн орж, нөгөөдөр баруун, төвийн аймгууд, энэ сарын 23-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд Хангай, Хэнтийн уулсаар цас орно.
Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, маргааш Алтайн уулархаг
нутгаар 12-14 м/с хүрч явган шуурга шуурна. Увс нуур, Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр,
Тэс, Байдраг зэрэг томоохон голын хөндийгөөр шөнөдөө -43-48, өдөртөө -29-34
градус хүйтэн байхыг ЦУОШГ-аас
мэдээлэв.
Ташрамд дурдахад,
энэ өвөл сүүлийн 49 жил ороогүй
их цастай байгаа. 2009-2010
оны зудтай өвөл нийт нутагт дунджаар 8.5 мм цас орсон нь олон жилийн дунджаас 1.4 дахин их байв. Энэ онд 9.6 мм буюу олон жилийн дунджаас 1.6 дахин их цас унаад байгаа аж.