Соёлын өв сэргээн засварлагч нар онол, технологийн аргад суралцав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-02-23 17:22:44

Улаанбаатар, 2024 оны хоёдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Манай улсын соёлын өвийн хадгалалт, хамгаалалт хариуцсан мэргэжилтнүүд БНСУ-ын Үндэсний музей, Гунжүгийн үндэсний их сургуулиас зохион байгуулсан сургалтад хамрагдаж, өнөөдөр олон улсын сертификаттай төгслөө.


Онол, практик хосолсон нарийн мэргэжлийн сургалтад орон нутгаас гурав, Соёлын өвийн төв, Монголын Үндэсний музей зэрэг нийслэл дэх 8 байгууллага, музейн 28 мэргэжилтэн хамрагдаж, эртний шавар, керамик эдлэлийг сэргээн засах, үзмэрт баглаа боодол хийх зэрэг орчин үеийн арга, технологийг онолоос суралцав. 



Сургалтыг Чингис хаан Үндэсний музейгээс ШУТИС, БНСУ-ын Гунжүгийн үндэсний их сургуультай хамтран, Чингис хаан Үндэсний музейд зохион байгуулсан юм.

相关新闻