Huawei компанитай илүү үр дүнтэй хамтран ажиллахаар ярилцав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-03-01 11:09:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Huawei компанийн Олон улсын харилцааны газрын дэд ерөнхийлөгч Чэн Лианг, Монгол дахь төлөөлөгчийн газрын ерөнхий захирал Сонг Яаху нар Mobile World congress дахь Монгол Улсыг танилцуулах хэсэгт зочиллоо.


Энэ үеэр Монгол Улсын Засгийн газрын цахим шилжилт болон хувийн компаниудын бүтээгдэхүүн үйлчилгээтэй танилцсанаас гадна ЦХХХЯ-тай хамтран хэрэгжүүлж буй 1000 инженер бэлтгэх төслийн талаар Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэгтэй санал солилцож, цаашид илүү үр дүнтэй, нягт хамтран ажиллах талаар ярилцсан юм.


Үүний дараа манай төр, хувийн хэвшлийн төлөөллүүд Huawei компанийн технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцсан байна. Huawei компани энэ жилийн MWC-т хамгийн том талбайд, хамгийн олон дэвшилтэт технологио танилцуулан оролцож байгааг ЦХХХЯ мэдээллээ.

 


 

相关新闻