“Монголд үйлдвэрлэв-2024” үзэсгэлэн худалдаа Сөүлд болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
uranatuya@gmail.com
2024-03-02 15:59:35
Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Жижиг, дунд үйлдвэрийн газар, "Мишээл экспо" ХХК, БНСУ-ын Дүндэмүн дүүрэгтэй хамтран Сөүл хотноо "Монголд үйлдвэрлэв-2024" үзэсгэлэн худалдааг тав дахь удаагаа зохион байгуулж байна.

Энэ удаад ноос ноолуур, арьс шир, бэлэг дурсгал, зөөлөн оёдол, эрүүл мэнд болон хүнсний салбарт үйл ажиллагаа эрхлэгчдийн төлөөлөл 300 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээ дэлгэсэн байна. Уг үзэсгэлэнгийн зорилго нь Монгол Улсын үндэсний үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнийг экспортлох боломж нөхцлийг нэмэгдүүлэх, хоёр орны бизнесийн харилцан түншлэлийг өргөтгөх, зах зээлд хамтран ажиллахад чиглэж байгаа аж. 

Жил ирэх тусам бараа бүтээгдэхүүний төрөл нэмэгдэж, борлуулалт нь амжилттай байгаа
"Монголд үйлдвэрлэв" үзэсгэлэн худалдаа Сөүл хотноо энэ сарын 4-нийг хүртэл үргэлжлэх юм байна.

БНСУ нь манай улсын гадаад харилцааны дөрөв дэх түнш орон бөгөөд Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын бүртгэлээс авч үзвэл манай улсаас тус улсад хийсэн экспорт 150 сая 013.35 ам доллар, импорт 414 сая 947.42 ам доллар, нийт бараа бүтээгдэхүүний эргэлт 564 сая 960.77 ам долларт хүрчээ. 
相关新闻