ХӨВСГӨЛ: Хаваржилт хүндэрсэн сумдад туулах чадвар сайтай автомашин олгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-03-07 14:40:36

Мөрөн, 2024 оны гуравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн нийт газар нутаг цастай, 9 сум зудын маш их эрсдэлтэй, 10 сум эрсдэлтэй нөхцөл байдалд байна. 


Цас их орсны улмаас зам, даваа боогдож, малчид төрийн болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч чадахгүй байна.

Тиймээс Монгол Улсын Засгийн газраас Хөвсгөл аймгийн 5 сум буюу Жаргалант, Бүрэнтогтох, Алаг-Эрдэнэ, Их-Уул, Улаан-Уул сумын Засаг даргын Тамгын газарт туулах чадвар сайтай таван автомашин шийдвэрлэснийг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар хүлээлгэн өглөө.




Туулах чадвар сайтай автомашиныг олгосноор төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай үзүүлэхэд бодит тусламж дэмжлэг болох юм.

  

相关新闻