Энэ сард “Түүхэн жүжгийн өдрүүд” үргэлжилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-10-01 11:54:39

УДЭТ-ын уран бүтээлчид МЭӨ 209 оноос XX зуун хүртэлх түүхэн он цагийн хэлхээгээр аялах олон олон асуулт, таавар тайллыг бүх цаг үеийн уншигч үзэгчдэд мэдрүүлэхээр энэ сарын 01-28-нд тоглох “Түүхэн жүжгийн өдрүүд”-ээ зарлалаа.

Энэ хүрээнд өнөөдөр Б.Цогнэмэх "Тэнгэрийн хүү" түүхэн туульсын жүжгээ үзэгчдэд хүргэнэ.
Энгийн тасалбарын үнэ суудлын зэрэглэлээс хамааран 10-25 мянга, багцын тасалбарын үнэ 5 жүжиг 60, 3 жүжиг 45 мянган төгрөгийн үнэтэй байх юм.

Мөн “Театр-Үзэгч” хөтөлбөрийн хүрээнд “Тоглолтын дараа”, “Багц тасалбар” “Театрт тавтай морил” зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр бэлтгэжээ.

 Үүний эхлэл болгож “Тоглолтын дараа…” үзэгч, уран бүтээлчдийн уулзалтыг энэ сарын 2-нд “Тэнгэрийн хүү”, 8-нд “Ану хатан”, 14-нд “Оролмаа эх”, 22-нд “Саран хөхөө”, 28-нд “Тамгагүй төр” жүжгээртус тус зохион байгуулах юм.

Түүнчлэн театрын түүхэнд тайзнаа тавигдаж байсан түүхэн уран бүтээлүүдийн болон бусад сонирхолтой баримтаас бүрдсэн үзэсгэлэн, Азхур, Интерномын дэлгүүртэй хамтран түүхэн сэдэвт номын хөнгөлөлттэй худалдаа, “Театрын уран бүтээл-миний ертөнц” эссэ бичлэгийн уралдаант шалгаруулалт зохион байгуулах аж.

Ж.Болор

相关新闻