Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2024-03-07 17:45:51

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр, өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.


2024 оны 3 дугаар сарын 9-13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна. Энэ сарын 9-нд Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 10-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 11-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 10-11-нд нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -30...-35 градус, өдөртөө -15...-20 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -8...-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -6...-11 градус хүйтэн, өдөртөө +5...+10 градус дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -10...-15 градус, өдөртөө +4...-1 градус, бусад нутгаар шөнөдөө -14...-19 градус, өдөртөө +1...-4 градус хүйтэн байна. 

相关新闻