Зураач Х.Эрдэнэ-Очир "Талын анир" бие даасан үзэсгэлэндээ 20 гаруй бүтээлээ дэлгэжээ
ФОТО МЭДЭЭ![](/files/65edaed651b3a.jpeg)
Тэгү, 2024 оны гуравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Монголын Урчуудын эвлэлийн гишүүн, зураач Хасааноовын Эрдэнэ-Очир абстракт чиглэлийн монгол ахуйг харуулсан "Талын анир" бие даасан уран бүтээлийн үзэсгэлэнгээ БНСУ-ын Тэгү хотын "MONA" арт галерейд гуравдугаар сарын 7-нд нээлээ.
Энэ үзэсгэлэнд тэрбээр 20 гаруй бүтээлээ дэлгэсэн бөгөөд тал нутгийн нүүдэлчдийн ахуй, зан заншил, уламжлалыг абстракт төрлөөр харуулахыг зорьжээ.
Тэрбээр үзэсгэлэндээ “Талын салхи-1,2”, “Талын эгшиг”, “Хөх ногооны униар”, “Морь”, “Талын үдэш”, “Амар тайван”, “Учрал-1,2”, “Адуучид” зэрэг олон бүтээлийг дэлгэжээ. Зураач Х.Эрдэнэ-Очир уран бүтээлээрээ дамжуулан аливаа зүйлд гэгээлэг хандах, амар амгалан байдал, хүмүүст аз жаргал сайн сайхныг түгээхийг хүсдэг гэж хэллээ.
![](/files/65edaed747168.jpeg)
![](/files/65edaed6e2ea0.jpeg)
![](/files/65edaed4f27e4.jpeg)
![](/files/65edaed6cae5b.jpeg)
![](/files/65edaed798e3d.jpeg)
![](/files/65edaed840e21.jpeg)
![](/files/65edaed73e82a.jpeg)
![](/files/65edaecc58497.jpeg)
![](/files/65edaee268531.jpeg)
![](/files/65edaee2b7ee3.jpeg)
![](/files/65edaee2084ad.jpeg)
![](/files/65edaf3b58aa8.jpeg)
![](/files/65edaf3bd086d.jpeg)
![](/files/65edaf52c6f0f.jpeg)
![](/files/65edaf5702f1d.jpeg)
![](/files/65edaf5542cd9.jpeg)
![](/files/65edaf579a532.jpeg)