ТӨВ: Физикийн хичээлийн цогц багаж, хэрэгслийг гардуулан өглөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВЗуунмод, 2024 оны гуравдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Төв аймаг ирээдүйн
чадвартай инженерүүдийг бэлтгэхэд анхаарч, физикийн хичээлийн цогц багаж,
хэрэгслийг 10 сумын ерөнхий боловсролын сургуульд өнөөдөр
гардуулан өглөө.
Орон нутгийн төсвөөс 90 сая төгрөг шийдвэрлэж,
Бүрэн, Жаргалант, Заамар 1 дүгээр сургууль, Цээл, Лүн, Эрдэнэсант, Зуунмод 5
дугаар сургууль, Борнуур, Эрдэнэ, Баянчандмань сумын Ерөнхий боловсролын
сургуулиудад тус бүр нь есөн сая төгрөгийн үнэ бүхий иж бүрдлийг хүлээлгэн өгсөн
байна.
Уг багц нь 6 голлох бүрдэлтэй бөгөөд хүүхдийн зохион бүтээх сэтгэлгээ, сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх зорилготой. Багцад цахилгаан тэжээлийн блок, дохионы генератор, туршилтын хичээлийн зааварчилгаа, гарын авлага багтжээ.
Байгалийн ухааны хичээлийн онцлог нь онолын
мэдлэгээ дадлага ажил дээр бататгах боломжтой байдаг. Энэ ч утгаараа сургалтын
агуулга сонирхолтой болж, тухайн хичээлийн талаарх мэдлэг нэмэгдэж, чадварт
суралцахаас гадна багаар ажиллах чадварт давхар суралцах ач холбогдолтой юм.
Цогц багаж, хэрэгслийг Япон-Монголын эрдэмтэд хамтран Монгол Улсын Оюуны өмчийн газрын зохиогчийн эрхтэй физикийн сургалтын хэрэглэгдэхүүнийг боловсруулжээ. Улмаар Монгол Улсын Боловсролын их сургууль гарааны компанийг байгуулж, физикийн хичээлийн сургалтад ашигладаг импортоор өндөр үнээр авдаг сургалтын багаж, хэрэгслүүдийг дотооддоо үйлдвэрлэжээ.