Монгол дуучин олон улсын уралдаанд тэргүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-10-03 10:10:49

БНСУ-ын Чанвон хотод өнгөрөгч баасан гарагт болсон "Migrant Arirang Multiculturural festival- 2016" олон улсын дуулаачдын 11 дэх удаагийн уралдааны Гран при шагналыг Монгол Улсаа төлөөлөн оролцсон С.Гантогоо хүртлээ.

Тэрбээр тэмцээний эцсийн шатанд 3000 гаруй дуучинтай өрсөлдөж, энэхүү олон улсын фестивалийн 2016 оны ялагч болсон байна. Тэрбээр тус улсад 9 жил амьдарч буй бөгөөд долоон жилийн өмнө энэхүү тэмцээнд оролцож, амжилт гаргаагүй тухайгаа дурссан байна. 

Тус фестиваль нь БНСУ-д уран бүтээлээ туурвидаг гадаад дуучид өрсөлддөг, хамгийн том, нэр хүндтэй уралдаан аж.

Дашрамд сонирхуулахад, өнгөрсөн сард түүний анхны уран бүтээл болох “Хорвоогийн төгсгөлөөс”  хэмээх дуу нь БНСУ-ын хамгийн том хит парад гэгдэх “M-net”-ын шилдэг 100 видеонд багтжээ.

Ж.Болор

相关新闻