Монголын боксын холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар П.Сэрдамбыг томилжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-03-18 11:19:48

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Монголын боксын холбооны Удирдах зөвлөлийн хурал өнгөрсөн баасан гарагт болжээ.


Уг хурлаар тус зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан болон гадаад харилцааны менежер, бичиг хэргийн ажилтан нар ёс зүйн алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч, ажлаа хүлээлгэн өгсөн байна.


Улмаар Удирдах зөвлөлийн гишүүд дэлхийн аваргын алт, хүрэл, олимпын мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин П.Сэрдамбыг Ерөнхий нарийн бичгийн даргаар томилжээ.


Хариуцлагатай жилд мэдүүлэг хоцроосны улмаас Монголын боксчид олимпын эрх олгох 2024 оны эхний тэмцээндээ оролцож чадаагүй. Харин дараагийн тэмцээн тавдугаар сарын 21-нд Тайландын Бангкок хотноо эхлэх бөгөөд тус тэмцээнээс Монголын боксчид 3-4 эрх авах зорилготой байгаа ажээ. 

相关新闻