ТӨВ: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ![](/files/65f925e173f09.jpeg)
Зуунмод, 2024 оны гуравдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар,
НҮБ-ын хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе
Коуасси Комлан нар хамтран ажиллах гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа.
Тус гэрээ нь НҮБ-ын Хүүхдийн сангийн 2024-2025 онд хэрэгжих 1.550.550 ам.долларын санхүүжилттэй
“Улс орны хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжиж байгаа юм.
Тус гэрээнд дараах зүйлсүүдийг
тусгасан байна. Тухайлбал,
-Хүүхэд, өсвөр үе, эмэгтэйчүүдийг хоол тэжээлийн шим тэжээллэг, хүртээмжтэй хооллолт болон эрүүл амьдралын хэв маягийг дэмжих
-Бага насны болон өсвөр насны
боловсролын чанар хүртээмж хязгаарлагдмал хүүхдүүд цахим шилжилтэд шилжих суурь
болон зөөлөн ур чадварыг эзэмших, суралцах тэгш боломжоор хангах
-Хүүхэд, өсвөр насныхан, гэр бүл,
асран хамгаалагчийн халамжаас гадуур сургууль, албан байгууллага, олон нийтийн
газар, цахим зэрэг бүхий л орчинд хүчирхийлэл, хүүхэд хамгааллын үр дүнтэй,
чанартай тогтолцоо, үйлчилгээнд хамрагдах боломжийг орон нутгийн түвшинд
хүртээмжтэй болгох
-Орчны бохирдол, байгаль орчны
доройтлыг бууруулах, тогтвортой байдлыг хангах, уур амьсгалын өөрчлөлтөөс
үүдэлтэй гамшгийн эрсдэлийг даван туулах хүүхэд, өсвөр үеийнхний чадавхыг
бэхжүүлэхэд чиглэсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зэрэг ажлыг тусгасан байна.