Азийн аваргад оролцох Монголын багийн дөрөв дэх гишүүнээр А.Анандыг сонгожээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-03-21 09:57:38

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн Азийн аварга шалгаруулах тэмцээн зургаан хоногийн дараа Сингапурт эхэлнэ.


Монголын шигшээ багийн дасгалжуулагч Стив Сер өнгөрсөн долоо хоногт эрэгтэй багаа бүрдүүлэхдээ “Хасын Хүлгүүд”-ийн гурван залуу тоглогчийг дуудсан. Тэгвэл тэдэн дээр дөрөв дэх гишүүнээр “Хасын Хүлгүүд”-ийн ахлагч А.Анандыг дууджээ.


Ингэснээр “Хүлгүүд”-ийн тоглогчдоос бүрдсэн шигшээ баг энэ удаагийн Азийн аваргад ах нарынхаа амжилтыг буухиалахаар гурав хоногийн дараа Сингапурыг зорих нь ээ. Монголын баг Тайландтай нэг хэсэгт багтсан бөгөөд дээрх хоёр дээр Солонгосын шигшээ нэмэгдэх магадлал өндөр байна.


Сануулахад, эрэгтэй багт А.Азбаяр, Ч.Тэмүүлэн, С.Биндэрьяа, А.Ананд, эмэгтэй багт Б.Ариунцэцэг, М.Цэрэнлхам, О.Хулан, Ө.Индра нарын бүрэлдэхүүнтэй тивийн аваргад өрсөлдөнө

相关新闻