“Утгын чимэг” наадмын бүртгэл эхлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-10-03 17:08:11

МЗЭ-ийн хорооноос жил бүр уламлал болгон зохион байгуулдаг богино өгүүллэгийн “Утгын чимэг” наадмын бүртгэл өнөөдөр эхэллээ.

МЗЭ нь 1990 онд богино хэмжээний өгүүллэгийн "Шувуун саарал" наадмыг анх зохион байгуулсан бол 1993 оноос "Утгын чимэг" хэмээн нэрлэж, өдгөө 23 дахь жилтэйгээ золгож байна.

Тус наадам нь Монголын утга зохиолын нэгэн өвөрмөц төрөл болох богино өгүүллэгийн урын санг баяжуулах, шинэлэг хэлбэрээр туурвисан, шинэ үеийн уншигчдын оюуны таашаалд нийцэхүйц шилмэл бүтээлийг олны хүртээл болгох зорилготой.

Мөн сэдвийн хувьд чөлөөтэй, Монголын утга зохиолд шинэ туурвил зүйг бий болгоход чиглэсэн богино хэмжээний хүүрнэл зохиол, өгүүллэг өрсөлддөг билээ.

Бүртгэл энэ сарын 31-нийг хүртэл үргэлжилнэ.

Ж.Болор

相关新闻