Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл байгуулжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГНийслэлийн ЗДТГ-ын дэргэд нийслэлийн хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалах зөвлөл байгуулагдсан байна.
Тус зөвлөл нь хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах замаар хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх, нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах чиг үүрэгтэй ажиллах юм.
Нийслэлийн хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийг нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх даргалж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга, Улаанбаатар хотын xөгжлийн корпораци” ХК-ийн гүйцэтгэх захирал, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч болон аж ахуйн нэгжийн төлөөллүүд багтжээ.
Б.Заяа