Харъяалалгүй ахмадуудыг орон нутгийн удирдлагууд хүлээн авч уулзлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВТөв аймгийн Зуунмод сумын хувьд 5000 орчим ахмад настантай. Тэднээс 600 гаруй нь харъяалалгүй ахмад байна. Ажиллаж байсан аж ахуй нэгж байгууллага нь татан буугдсан эсвэл өөр орон нутгаас шилжиж ирснээс харъяалах байгууллага, аж ахуй нэгж байхгүй, ахмад настныг орон нутгийн удирдлагууд өчигдөр хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүлсэн юм.
Уулзалтын үеэр Зуунмод сумын Засаг даргын жуух бичгээр 2 ахмад настан, Аймгийн засаг даргын жуух бичгээр 2 ахмад настныг шагнасан юм. Мөн Аргалант сумын малчин ахмад настан Баяр болон Баянжаргалан сумын ахмад настан Дашзэвэг нар нь хөдөлмөрч манлай ахмад цол тэмдгээр шагнадлаа.
Түүнчлэн тэдгээр халъяалалгүй ахмад настнуудад “Монгол туургатан театр”-ын үе үеийн уран бүтээлчдийн цоморлиг “Дуун цалгиантай үдэш-1” тоглолтыг үнэ төлбөргүй үзүүлсэн юм. Мөн энэ үеэр Монгол Туургатан театрт хүрэлцэн ирсэн 300 гаруй ахмад настангуудад гарын бэлэг гардуулах үйл ажиллагаа боллоо.
Т.Есүхэйтөмөр