ДОРНОГОВЬ: Гэр хороололд камер суурилуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-04-09 14:44:43

Сайншанд, 2024 оны дөрөвдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Даланжаргалан сумын Олон овоо багийн нутагт "Арвай гео орд" ХХК-ийн  санхүүжилтээр камер суурилуулах ажил өрнөж байна.


Гэр хорооллын гурван хэсэгт нийт таван камер, багийн төвийн бүсийн хэсэгт 11 камер, хоёр гэрэлтүүлэг байршуулах ажлын гүйцэтгэгчээр "Бодь орчин" ХХК ажиллаж байгаа юм. Энэ хэсэгт камер суурилуулснаар гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх төдийгүй иргэд аюулгүй орчинд зорчих боломжтой боллоо хэмээн сумын ЗДТГ-аас мэдээлэв.


Олон овоо багт төмөр замын өртөө болон ачаа ачих, буулгах талбай байрладаг бөгөөд үүнийг дагасан хүний хөл хөдөлгөөн их байдаг. 



相关新闻