Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг хүлээн авав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин БНЭУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Атул Малхари Готсурвег өчигдөр хүлээн авч уулзан, итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг хүлээн авав.
Дэд сайд Г.Амартүвшин Монгол, Энэтхэгийн “Стратегийн
түншлэл”-ийн харилцааг бэхжүүлэх, тэр дундаа аялал жуулчлал, хөдөө аж ахуй,
тээвэр логистик, мэдээлэл технологийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн
хөгжүүлэх, хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулах,
ГТБҮ зэрэг хамтарсан томоохон
төсөл, хөтөлбөрийг төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулах, амжилттай
хэрэгжүүлэхэд онцгойлон анхаарч ажиллахыг хүсээд, Элчин сайдад ажлын амжилт ерөөв.
Элчин сайд А.М.Готсурве дээд, өндөр түвшний харилцан
айлчлалын давтамжийг нэмэх, Монгол, Энэтхэгийн хамтарсан төслүүдийг төлөвлөсөн
хугацаанд ашиглалтад оруулах, монголын уул уурхайн бүтээгдэхүүнийг энэтхэгийн
зах зээлд гаргах, тус улсад боловсрол
эзэмших монгол оюутан, залуусын тоог ахиулахад онцгой анхаарч, хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийлснийг ГХЯ мэдээллээ.