Нийт нутгийн 70 хувьд бэлчээрийн ургамал цухуйгаагүй байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Өнгөрсөн 7 хоногийн байдлаар бэлчээрийн ургамал нийт нутгийн 70 гаруй хувьд ургаж цухуйгаагүй байгаа тухай Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлжээ.
Завхан, Архангай, Дундговь
аймгийн ихэнх, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Төв, Өмнөговь, Дорногвь
аймгийн зарим сумын нутгаар тааруу буюу ургамал цухуйсан боловч мал бэлчих
боломжгүй байдалтай байна.
Харин Булган, Сэлэнгэ
аймгийн ихэнх, Увс, Ховд, Баянхонгор аймгийн цөөн сумын нутгаар дунд, Хөвсгөл,
Дархан-Уул, Төв аймгийн зарим хэсгээр, Булган, Сэлэнгэ, Өмнөговь, Хэнтий, Дорноговь
аймгийн цөөн сумын нутгаар хэвийн байна.
Ирэх 10 хоногт агаарын хэм
нийт нутгаар олон жилийн дунджийн орчим буюу түүнээс 1.1-7.5 градусаар дулаан байна. Дөрөвдүгээр сарын 10-ны байдлаар хур тунадас олон жилийн дунджаас 70 гаруй хувьд ахиу, 30 орчим хувьд дунджийн орчим
буюу түүнээс бага оржээ.
Харин Баян-Өлгий аймгийн
Сагсай суманд 8-10 см, Ховдын Мөст, Увс аймгийн Сагил, Түргэн, Давст, Баянхонгорын
Шинэжинст суманд 3-4 см зузаан цастай байна.