Хан мөрөн дээр оффис, зочид буудал, чөлөөт цаг өнгөрөөх байгууламжууд барина

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2024-04-24 17:21:15

СӨҮЛ, 2024 оны дөрөвдүгээр сарын 24 /OANA/. Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын захиргаа 2030 он гэхэд Хан мөрөн дээр оффис, зочид буудал байгуулж, усан спортын байгууламжуудыг бий болгохоор төлөвлөж байгаа тухай “Yonhap” агентлаг мэдээлжээ.


Хотын дарга О Се Хун хэлэхдээ, энэхүү төлөвлөгөө нь мөрний сэтгэл татам байдлыг илүү сайн ашиглах, сайжруулах зорилго бүхий Их Хан мөрөн төслийн нэг хэсэг болохыг хэвлэлийн хурлын танилцуулжээ. Хотын захиргаанаас мэдээлснээр, уг төсөлд хотын төсвөөс нийт 236.6 тэрбум вон /172.9 сая ам.доллар/, хувийн хэвшлээс 313.5 тэрбум воны хөрөнгө оруулах ажээ.


Төлөвлөгөөний хүрээнд Хан мөрний дээгүүр хөвдөг оффис, зочид буудал барих бөгөөд амралт зугаалга, хурал цуглаан хийх газруудыг мөн байгуулах юм. Зочид буудал баригдсаны дараа үйлчлүүлэгчдэд завиар аялах үйлчилгээ үзүүлнэ.


Хотын захиргаа зочид буудлын барилгын ажлыг 2026 онд эхлүүлэхээр төлөвлөж байна. Мөн Сөүлийн оршин суугчдад усан спортоор хичээллэх боломжийг нэмэгдүүлэхийн тулд усан цанын талбай байгуулах ажээ. Түүнчлэн завины парад, голын эрэг дээр кино үзүүлэх болон чөлөөт цагаа өнгөрөөх бусад хөтөлбөрийг санал болгох юм. 

 


相关新闻