Үнэт цаасны арилжаанд 15 хувьцаат компани оролцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-10-05 17:53:46

Өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар “I” “II”  болон “III” ангилалд бүртгэлтэй 15 хувьцаат компанийн нийт 30 580 ширхэг хувьцаа арилжлаа. 

Үнэт цаасны арилжаагаар нийт 18 сая 810 942 төгрөгийн гүйлгээ хийжээ. Мөн өдөр MSE ALL индекс 816.40  нэгж болж 0.53 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1 их наяд 381 тэрбум 658 сая 276 535 төгрөг болсон байна.

 Б.Заяа

相关新闻