Өнөөдөр дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр өнөөдөр тохиож байна.
НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага буюу ЮНЕСКО-гоос энэ өдрийг тохиолдуулан "Бид үүнийг мэдэх ёстой" нэрийн дор дараах зурагт хуудсыг гаргажээ.
Зурагт хуудас бүрт, "Өдөр бүр манай дэлхийд өрнөж буй бодит нөхцөл байдлын тухай бид бүхэнд мэдээлэх гэж сэтгүүлчид, байгаль орчны хамгаалагчид амиа золиослон ажиллаж байна. Бодит байдал үргэлж сайн сайхан байдаггүй бөгөөд асуудлуудыг мэдээлэн, түгээх нь шийдвэрлэх эхний алхам юм" гэж бичжээ.