Богд уулын арын авто замыг хэсэгчлэн хааж засна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-05-07 15:38:33

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Хан-уул дүүргийн ХААИС-ийн уулзвараас зүүн тийш "Буган халиун" рестораны уулзвар хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж, засна.


Тодруулбал, ХААИС-ын уулзвараас Зайсан толгойн зүүн хэсгийн авто зам хүртэлх замыг тавдугаар сарын 9-ний өдрийн 22.00 цагаас 12-ны өдрийн 6.00 цагийн хооронд хааж авто замыг засаж, шинэчлэх юм.


Мөн, ХААИС-ын уулзварыг тавдугаар сарын 11-ний өдрийн 8.00-16.00 цагийн хооронд хааж авто замыг зассаны дараа Зайсан толгойн зүүн хэсгийн авто замаас "Буган халиун" ресторан хүртэлх авто замыг тавдугаар сарын 12-ны өдрийн 6.00 цагаас 13-ны өдрийн 6.00 цагийн хооронд хааж авто зам засахыг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээллээ.

 

相关新闻