Орчин үеийн архитекторын бүтээлийг толилуулж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГДэлхийн Архитекторын өдрийн хүрээнд Монголын Хот байгуулалтын хөгжлийн танхимаас шилдэг залуу архитектор, уран бүтээлчдийн урлагийн бүтээлээр “Монголын Архитектор өнөө цагт 2016” үзэсгэлэнг “Блью Мүүн” арт галерейн үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулж байна.
Тус үзэсгэлэн нь орчин үеийн архитекторын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулж буй шилдэг барилга байгууламжийн төлөвлөлт, дизайн, архитекторуудын бүтээлч сэтгэлгээ, уран бүтээлийг төр засаг, мэргэжлийн байгууллагууд, бизнесийн төлөөлөл, олон нийтэд таниулах зорилгото
Үзэсгэлэнд орчин үеийн архитекторын бүтээл, түүх, соёл урлаг, хөгжлийн мега төслүүдийн танилцуулгыг дэлгэн харуулж байна.
Энэ сарын 07-ныг хүртэл үргэлжлэх үзэсгэлэнгийн өдрүүдэд өдөр бүр тусгай хөтөлбөрийн дагуу лекц , чөлөөт ярилцлага, уулзалт арга хэмжээ болох тул нийт салбарын мэргэжлийн байгууллагууд, нийгмийн бүтээн байгуулагчид, архитектор, уран бүтээлчид барилгын салбарын бизнес эрхлэгчид санал бодлоо солилцох, санал дэвшүүлэх боломжтой.
Ж.Болор