Тавдугаар сарын 19-нөөс ихэнх нутгаар дулаарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2024-05-18 11:32:04

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Цаг уурын байгууллагаас мэдээлж байгаагаар өнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, цас орж, ихэнх нутгаар сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна. Тавдугаар сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр:

  • Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв болон зүүн аймгуудын өмнөд, говийн аймгуудын хойд хэсгээр бороо, ас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
  • Нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
  • Дархадын хотгор, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 11-16 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 25-30 хэм, бусад нутгаар 17-22 хэм дулаан байна.
  • Улаанбаатар хот орчмоор үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 14-16 хэм дулаан байна.
  • Багануур орчмоор мөн үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 14-16 хэм дулаан байна.
  • Тэрэлж орчмоор үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр 13-15 хэм дулаан байна.

Тавдугаар сарын  19-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 21-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 22-нд баруун болон зүүн аймгуудын зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, уулаараа цас орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 19-нд нутгийн зүүн хэсгээр, 21-нд нутгийн зарим газраар, 22-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.


19-нөөс ихэнх нутгаар дулаарч, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 18-23 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 31-36 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна. 22-ноос нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

 

相关新闻