“Бадрах Энержи” компани “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрт идэвхтэй оролцож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
b.tuul@montsame.gov.mn
2024-05-21 10:27:10

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. “Бадрах Энержи” компани Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрт нэгдэн орж, Зөөвч-Овоо ордын ашиглалтын хугацаанд 5 сая мод тарих  амлалт авсан билээ.


Энэ жил “Бадрах Энержи” компани Дорноговь аймгийн Улаанбадрах сумын ногоон байгууламжийг сэргээх ажлын хүрээнд  талбайг  хашаажуулах, усалгааны системийг холбох ажлыг гүйцэтгэх юм. Тус ажлын эхлэл болох Говийн бүсэд мод хэрхэн тарих тухай сургалтыг энэ сарын 17-нд Дорноговь аймгийн Улаанбадрах сумын иргэд, албан хаагчд дунд зохион байгуулав. 


Сургалтыг мод тариалалт, ойн чиглэлийн мэргэжлийн байгууллага болох Ойн биологийн олон янз байдлын төвтэй хамтран явуулав. Иргэд уг сургалтаар мод тарих, ургуулах, арчлах талаар мэдлэг мэдээлэлтэй болж, хашаандаа тарих модтой буцлаа.


“Бадрах Энержи” компанийн мод тариалалтын төслийн ажлыг тоогоор илэрхийлбэл:

-2020-2022 онд буюу гурван жилийн хугацаанд 12,500 мод тарив. 

-Модны ургалтын стандарт дунджаар 45-60 хувь байдаг. Харин “Бадрах Энержи” компанийн тарьсан моддын хувь түүнээс өндөр буюу 75-85 хувьтай байна.

-Сум, орон нутгийн иргэд мод тарихад хамтран оролцов.

-Улирлын чанартай 5 ажлын байр бий болголоо.

-“Нэг зочин-Нэг мод” төслийн хүрээнд 2022-2023 онд 380 хүн төслийн талбайд мод тарьж төсөлд оролцжээ.  






相关新闻