СҮХБААТАР: Нэрт найрагчийн төрөлх нутаг

ФОТО МЭДЭЭ
odonchimeg@montsame.mn
2024-05-24 14:51:26

Баруун-Урт 2024 оны тавдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Нэрт яруу найрагч О.Дашбалбарын төрөлх нутаг, эх орны торгон хил, Наран булгийн дэнж Наран сум.


Аймгийн төвөөс алслагдсан буйдхан энэ суманд 2000 гаруй хүн амьдардаг. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьсан 50 хүүхдийн дотуур байр, 100 хүүхдийн цэцэрлэг энэ жил ашиглалтад орсон. Төрийн байгууллагуудын ажиллах орчин бүрдсэн өөрийн гэсэн ажлын байруудтай, хүн зон амгалан, ажил үйлс нь цэгцэрчээ.


Наран сумын 70 жилийн ой 2025 онд тохионо.