ӨВӨРХАНГАЙ: Бүх нийтийн соёл урлагийн боловсролыг дээшлүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ![](/files/665450ef11c51.jpeg)
Арвайхээр, 2024
оны тавдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ, Соёл урлагийн газраас
“Бүх нийтийн соёл урлагийн боловсролын өдрүүд”-ийг тэмдэглэж байна.
Морин
хуураа дээдлэн дэлгэрүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Бүх
нийтийн соёлын боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд зохион
байгуулж буй таван өдрийн үйл ажиллагаагаар морин хуур, дүрслэх урлаг, музей,
театр, кино урлаг, соёлын өвийг сурталчлан таниулж байна.
Тухайлбал, Монголын нийтийн бүжгийн спортын холбооны Өвөрхангай аймаг дахь салбараас өглөөний дасгал, шугаман бүжгийн сургалтыг явуулсан бол аймгийн Музейгээс “Нүүдэлчин”, “Бидний мдэх Өвөрхангай”, “Өвөрхангай аймгийн сүлд, далбааны утга” зэрэг соёл боловсролын хөтөлбөрүүдийг хэрэгжүүллээ.