ДОРНОГОВЬ: Анагаахын сургуулийг 116 оюутан төгсөж ажил амьдралын гараагаа эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2024 оны тавдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийг энэ жил хүний их эмч, сувилагч, эм найруулагч, лабораторийн техникч мэргэжлээр 116 оюутан бакалавр болон дэд бакалаврын сургалтыг дүүргэж, ажил амьдралын гараагаа эхэллээ.
Тус сургуулийг төгсөгчдийн тангаргийн баяр болж диплом, энгэрийн тэмдгийг АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар АУС-ийн захирал доктор М.Отгончимэг болон эрдэмтэн багш гардуулж, цаашдын ажил амьдралд нь амжилт хүсэж баяр хүргэв.
Нэгэн
жарны түүхтэй тус сургууль анх зүүн бүсийн аймгуудыг эх баригч, бага эмч, сувилагчаар хангах чиг үүрэгтэй
байгуулсан Монгол Улсын эрүүл мэндийн салбарын ууган сургуулиудын нэг юм.
Эдүгээ тус сургууль АШУҮИС-ийн салбар сургууль болон өргөжиж зөвхөн зүүн бүс гэлтгүй Монголын
Анагаах ухааны салбарт эмч болон эмнэлгийн ажилтныг бэлтгэх үйлсэд хувь нэмрээ оруулж байна.
62 жилийн түүхэн хугацаанд Дорноговь аймаг дахь Анагаах ухааны сургууль 1370 их эмч, 6000 гаруй эх баригч -бага эмч, сувилагч 800 гаруй бакалавр сувилагч, 200 гаруй бакалавр эх баригч, 230 гаруй лаборантын техникч, 440 гаруй эм найруулагч мэргэжлээр эмч мэргэжилтэн бэлтгэжээ.