Эверестийн замыг засч байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГКАТМАНДУ. /ВВС/. Балбын мэргэшсэн уулчдын баг Эверестэд авирах замыг засч эхэлжээ. Энэ оргилд авирах зам дөрвөн сарын өмнө газар хөдлөлтөд нэрвэгдсэн юм.
Энэ оны дөрөвдүгээр сард газар хөдлөлт болсны улмаас үүссэн цасан нурангид Эверестийн бааз дарагдсанаар 18 уулчин болон уулчдад туслах агентлагийн ажилтан амиа алдсан билээ.
Уулчдын баг тус оргилыг судалж эхэлсэн байна.
Ирэх намар гэхэд Эверест рүү олон уулчныг буцааж татахын тулд бид замыг засахаар шийдсэн гэж тэд хэлэв.
Г.Доржханд
        Ulaanbaatar
        
		
 
 
 
 
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
 												
				
            
                    
                    
注释