СҮХБААТАР: Алдар цуутны өлгий Халзан сум
ФОТО МЭДЭЭБаруун-Урт 2024 оны тавдугаар
сарын 31 /МОНЦАМЭ/. Алдарт уртын дуучин, ардын жүжигчин, дэлхийд гайхагдсан дуурийн дуучин, төр, нийгмийн зүтгэлтнүүд, гавъяатууд, алдарт уяачид ихэнх нь Халзан сумынх.
Тодруулбал, Халзан сумаас Хөдөлмөрийн баатар 4, төрийн шагналтан 4, ардын цолтон 6, гавьяат цолтон 40, улсын аварга, сайн малчин 28, улсын манлай уяач 2, алдарт уяач 11, аймгийн алдарт уяач 160, төр нийгмийн зүтгэлтэн 27 төржээ. Мөн тус сум эрдэмтэн, докторуудын
тоогоор аймагтаа тэргүүлдэг.
1925 онд Дарьгангын таван гар сүрэгтэн хошууг 18 сум болгон зохион байгуулахад Халзан сумыг байгуулсан бөгөөд 2025 онд 100 жилийн ой нь тохионо.
Тус суманд Халзан шанд, Сахиул, Сайн шанд, Хатавч гэсэн нийт дөрвөн багт нийт 1800 хүн амьдарч байна.