Монгол Улсын хүн амын гуравны нэг нь 17 хүртэлх насны хүүхдүүд байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-05-31 17:04:31

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Манай улсын хүн амын 1.3 сая буюу 36.3 хувь нь 17 хүртэлх насны хүүхэд байна. Тэдний 51.4 хувь нь эрэгтэй, 48.6 хувь нь эмэгтэй аж.


Улсын хэмжээнд 21 277 ихэр хүүхэд байгаагаас 2 ихэр 20 852, 3 ихэр 402, 4 ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байгааг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. 




相关新闻