Хиймэл оюун ухаанд түшиглэсэн шийдлийг мэдээллийн салбарт ашиглах шаардлага бий болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-05-31 17:26:34

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Монголын Хэвлэлийн хүрээлэнгээс жил бүр эрхлэн гаргадаг “Монголын хэвлэл мэдээлэл” мониторингийн тайлан судалгаагаар, 434 мэдээллийн хэрэгсэл тогтмол үйл ажиллагаа явуулж байна.


2023 оны дүнгээр бүх төрлийн ХМХ-ийн тоо буурсан байна. Ялангуяа энд сонин, сэтгүүл, телевизийн тоо сүүлийн жилүүдэд тогтмол буурч иржээ. Энэ нь 25 жилийн дотор хамгийн доод үзүүлэлтэд хүрснийг Хэвлэлийн хүрээлэнгийн хөтөлбөр хариуцсан менежер З.Энхбаяр танилцууллаа.


Өнөөгийн байдлаар мэдээллийн 186 сайт олон нийтэд зориулсан цаг үеийн мэдээллийг тогтмол түгээж байгаа нь хамгийн их ХМХ болж байгааг өнөөдөр Монголын Хэвлэлийн хүрээлэнд болсон “Монголын хэвлэл мэдээлэл өнөөдөр” хэлэлцүүлэг уулзалтын үеэр мэдээлсэн юм.




Уулзалтаар салбарын судалгаа, шинжилгээний талаар хэлэлцлээ. Панелистаар оролцсон Мэргэжлийн социологичдын холбооны гүйцэтгэх захирал Н.Батзориг ХМХ-ийн судалгаан дахь цахим технологийн нөлөөллийн талаар танилцуулсан юм.   Түүний танилцуулснаар, судалгаанд суурилж бий болсон хиймэл оюун ухааны шийдлийг мэдээллийн салбарт гэхээсээ илүү манай улсад бизнесийн болон төрийн байгууллагууд түлхүү хэрэглэдэг болоод байна. Тиймээс судалгаанаасаа илүү хиймэл ухаанд түшиглэсэн механизм бүхий системийг илүү ашиглан шийдвэр гаргадаг нөхцөл байдал илүү харагдаж байна.


Нөгөө талаар ХМХ-ийн судалгааг хийхдээ people media зэрэг хэрэглэгчдийн мэдээллийг технологи ашиглан ийм төрлийн судалгааг цааш өргөжүүлэн өгөгдлийг цуглуулахад ашиглах шаардлага бий болж байна.

Бид хиймэл оюун ухааны шийдлийг ашиглан иргэдийн авдаг мэдээллийн эх сурвалжийн өөрчлөлт, хандалтыг тандсан. Мөн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог судалсан. Гарсан шийдэлд тулгуурлан ХМХ өөрийн контент, нийтлэлээ боловсруулж бэлтгэх юм. Бичлэгийн төрөл, арга барилаа тогтооно. Зураг, комекс байх юм уу гэдгээ хэрэглэгч нартаа зориулан өөрсдөө тодорхойлох боломжтой гэв.




Шинээр гарч буй программ хангамж, төхөөрөмжүүд социологи талаас хэрэглэгч нарт их нөлөөлж, сэтгүүл зүйд ашиглах боломж гарч ирж байна. Юу өгүүлж байгааг шууд гаргаж ирж байна. Нэвтрүүлэг болон видео контентэд агуулга болон хэлбэрт дүн шинжилгээ хийж байгааг хэллээ.

 

相关新闻