Хүүхдийн баяраар хаах авто замууд
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны зургадугаар
сарын 1 /МОНЦАМЭ/. Олон улсын хүүхдийн
эрхийг хамгаалах өдөр зургадугаар сарын 1-нд нийслэл хотод зарим авто замыг түр хаан хязгаарлаж байна.
Нийслэлийн Засаг даргын 2024 оны тавдугаар сарын 30-ны А/613 дугаар захирамжийн дагуу Д.Сүхбаатарын талбай орчмын замын хөдөлгөөнийг өнөөдрийн 08:00 цагаас 20:00 цагийн хооронд түр хязгаарлана. Тодруулбал, төв талбайн хоёр талын урсгал зам, "Туушин" зочид буудлын урд талын зам болон Монголбанкны хойдох замуудыг хаагаад байна.
Мөн 08:00-16:00 цагийн хооронд “Баянгол” зочид буудлын уулзвараас “Шангри-Ла”-гийн уулзварын хооронд авто замыг хааж, зам дагуу үйл ажиллагаа зохион байгуулна.