ЗАВХАН: 198 эх алдарт эхийн одон хүртэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН![](/files/665aeafeaab47.jpeg)
Улиастай, 2024 оны зургаадугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Эх үрсийн баярын өдөр Завхан аймгийн хэмжээнд 198 ээж алдарт эхийн одонгоор энгэрээ мялааж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 55 дугаар зарлигаар “Алдарт эх” одон гардуулах ёслол Улиастай хотноо болж нэгдүгээр одонгоор 17, хоёрдугаар одонгоор 181 эх энгэрээ мялаалаа.
Алдарт эхчүүдийн одонг
УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, аймгийн ИТХ-ын дарга Н.Тамир, Засаг даргын
орлогч Ц.Улам-Оргих нар гардууллаа.
Үр хүүхдээ зөв сэтгэлтэй, эрдэм боловсролтой, эрүүл чийрэг
иргэн болгон өсгөж хүмүүжүүлсэн алдарт ээжүүдийн гавьяа зүтгэлийг энэ өдрүүдэд
алдаршуулж байна.
Улсын Их Хурлаас 2010 оны зургаадугаар сарын 25-ны өдөр олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуулийг батлан, 2011 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байна.
Энэ хуулиар
өмнөх хууль тогтоомжид заасан хүүхдийн тоо, шалгуурыг багасгаж зургаа ба
түүнээс дээш хүүхэд төрүүлсэн эхэд алдарт эхийн нэгдүгээр зэргийн
одон, дөрөв ба түүнээс дээш хүүхэд төрүүлсэн эхэд алдарт эхийн хоёрдугаар
зэргийн одонг олгодог болжээ.