ӨВӨРХАНГАЙ: “Хубилай хааны зарлиг” шуудангийн маркийг гүйлгээнд гаргалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2024-06-02 17:32:50

Арвайхээр, 2024 оны зургаадугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Монгол Улсад орчин цагийн банкны тогтолцоо үүсэж, хөгжсөний түүхт 100 жилийн ой, Банкны салбарын ажилтны баярын өдөр тохиож байна.


Өвөрхангай аймаг дахь Монголбанкны хэлтсээс “Банкны хөгжил-100 жил” нээлттэй хаалганы өдөрлөг, зоосон болон цаасан мөнгөний үзэсгэлэнг зохион байгууллаа.


Энэ үеэр Монгол банк, Монгол шуудан хамтран гүйлгээнд гаргаж буй “Хубилай хааны зарлиг” сэдэвт шуудангийн маркийг танилцуулсан юм. Хубилай хаан 1260 онд Монголын Эзэнт гүрний нийслэл Хархорумд анхны банкийг байгуулж байсан ба аравт, хорьт, зуут, мянгатын дэвсгэрт бүхий мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд оруулж, 1280 он хүртэл ашиглаж байжээ. Энэ үед Цаасан мөнгө тушаах банк, Олон замд тэгшитгэх банкийг байгуулж байв.


Уг түүхэн эх сурвалжид үндэслэн Их эзэн хааны ордонд цаасан мөнгөн тэмдэгтийг танилцуулж буй зохиомжийг “Хубилай хааны зарлиг” маркт тусгаж, өндөр технологийн торгоор 21 мянган хувь хэвлэн худалдаанд гаргаж байгаа аж.




相关新闻