ДОРНОГОВЬ: Хүүхэд бүрийн сэтгэлийг эзэмдсэн "Хүүхдийн баяр"

ФОТО МЭДЭЭ
erdenebulgan@montsame.mn
2024-06-03 08:25:56

Сайншанд, 2024 оны тзургаадугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр Дорноговь аймагт хүүхэд багачуудад зориулсан тэмцээн, уралдаан  болон “Эгшиглэн энтертаймэнт урлагийн тоглолт, "Оpen mic", үдшийн цэнгүүн  зэрэг сонирхолтой үйл ажиллагааг аймгийн ЗДТГ, Хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын газраас зохион байгууллаа.

Тус аймаг энэ жилийг “Нээлттэй Дорноговь” “Түншлэл хөгжил” зорилтот жил болгон зарлаж, хүүхэд өсвөр үе рүү чиглэсэн уралдаан тэмцээн, өсвөрийн зохион бүтээгчдийн “Мини робот” тэмцээн, хүүхдийн "Яргуй" их наадам, "Би страдын дуучин" зэрэг улсын тэмцээнийг орон нутагтаа амжилттай зохион байгуулаад байна.