ӨНӨӨДӨР: Улсын дээд шүүхээс олон улсын хурал зохион байгуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны зургадугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Зургадугаар сарын 4-ний мягмар гарагт болох зарим үйл явдлын тойм:
10:00-13:00 цагт: УИХ-ын байнгын хороод хуралдана.
09:00 цагт: “Шангри-Ла”-д: Монгол дахь Америкийн Худалдааны танхим (АмЧам)-ын зургадугаар сарын хурлыг “Сонгуулийн
дараах Монгол Улсын эдийн засаг-нийгмийн дүр зураг” сэдвээр зохион байгуулна.
11:30 цагт: "ЗМ"-ний мэдээллийн төвд: Дөрөвдүгээр сарын 1-нээс
хэрэгжиж эхэлсэн Эрүүл мэндийн даатгалтай холбоотой журмын өөрчлөлтөөс болж
хорт хавдартай хүмүүс хохирч эхэлсэн талаар хорт хавдрыг даван туулагчдын
"Наран ижий заяа" ТББ-аас
мэдээлнэ.
-"Новотел" зочид буудалд: Улсын дээд шүүх “Захиргааны эрх зүйн системчлэл, хэрэглээ: Харилцан хамаарал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулна. Утас: 8828-8818.
-Беларусь улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенкогийн Монгол Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.