Хүүхдийн мөнгийг энэ сарын 20-нд олгоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 5 /МОНЦАМЭ/. 2024 оны зургаадугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламж олгох хуваарийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас танилцууллаа.
Хуваарь ёсоор хүүхдийн 100 мянган төгрөгийн тэтгэмжийг зургаадугаар сарын 20-нд, нийгмийн халамжийн тэтгэвэр, эхийн алдар одонгийн мөнгөн тусламж, асаргааны тэтгэмж, насны хишиг, хүнсний талон зэргийг 6 дугаар сарын 13, 25-нд олгоно.
Улсаас сар бүр 12 төрлийн тэтгэмж, тусламж үзүүлдэг ажээ. Хуваарийг танилцуулъя.