Өнөө шөнө төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2024-06-05 16:28:37

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 5 /МОНЦАМЭ/.  Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр, өнөө шөнө төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.


Иймд болзошгүй аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг малчид, иргэд, аялагчдад онцгойлон анхаарууллаа.


2024 оны 6 сарын 7-11-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна. 


Энэ сарын 7-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 8-нд Алтайн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 9, 10-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0...+5 градус, өдөртөө +16...+21 градус, говийн бүс нутгаар шөнөдөө +13...+18 градус, өдөртөө +28...+33 градус, бусад нутгаар шөнөдөө +8...+13 градус, өдөртөө +22...+27 градус дулаан байна. 


相关新闻