ЗАВХАН: Баруун бүсийн 648 малчин шинэ хоршоонд нэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНУлиастай, 2024 оны зургаадугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Завхан аймагт баруун бүсийн хоршоологчид чуулж, туршлага боломжоо хуваалцаж байна.
Шинэ хоршоо хөдөлгөөний хүрээнд Завхан аймагт 234 хоршоо шинээр байгуулагдаж 11 хоршоо 1.6 орчим тэрбум төгрөгийн зээл аваад байна.
Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ хоршоо” хөдөлгөөн өрнөж
эхэлснээс хойших хугацаанд 2500 хоршоо байгуулагдсаны 648 нь баруун бүсэд
байна.
Тус бүсийн 6746 малчин шинэ хоршоонд нэгджээ. Хоршоодыг тогтвортой үйл ажиллагаа явуулах, зах зээлд бүтээгдэхүүнээ амжилттай нийлүүлэх зэрэгт чадавхжуулах ажлууд эхэлж байна.
Үүний нэг нь баруун бүсийн хоршоологчдын чуулган юм.
Бизнесийн үйл ажиллагаа, мал аж ахуйн менежмент, хоршооны санхүүгийн удирдлага, маркетинг стратегийн чиглэлээр сургалт, хөтөлбөр хэрэгжүүлнэ.
Ингэснээр малчдын бизнес
амжилттай хэрэгжиж, үйл ажиллагаагаа зөв бодлогоор, тогтвортой явуулах юм.
Сургагч багш нарын тусламжтайгаар шинэ хоршооныхон улсын бүртгэлд бүртгүүлэх, бизнес төслөө бичих, хөрөнгө оруулалтын зээлээ авах зэрэг асуудал богино хугацаанд амжилттай шийдэгдэж байгаад малчид талархаж байна.
Засгийн Газраас хэрэгжүүлж буй “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд төрийн албан хаагчид 21 аймгийн 330 суманд ажиллаж, малчдад зөвлөгөө, зааварчилгаа өгч байгаа юм гэж Завхан аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.