Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 12.8 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-06-06 16:41:43

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Төв цэнгэлдэх хүрээлэн, түүний орчмын 12.8 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргажээ.


Тус газрыг нийтийн эдэлбэр газрын зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авч, ашиглалт, хамгаалалтад холбогдох хууль тогтоомжийн дагуу хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарт үүрэг болгосон байна.


Цаашид тус газрыг олон улсын стандартад нийцсэн хүрээлэн болгох судалгааг эхлүүлэхээр төлөвлөжээ.

相关新闻