Нэгдсэн үндэсний гудамжны авто замыг хааж засна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-06-07 12:15:07

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн тавдугаар сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх авто замыг маргаашийн 23:00 цагаас энэ сарын 10-ны өдрийн 6:00 цагийн хооронд хааж хэсэгчлэн засаж шинэчилнэ.


Тэгш байдал нь алдагдсан, суулт үүссэн авто замын хашлагыг асфальтбетон хучилтын түвшинд тааруулан засах, инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальтбетон хучилтын түвшинд тааруулах, авто замын зорчих хэсэгт асфальтбетон хучилт, тэмдэг, тэмдэглэгээ хийх юм. Иймд жолооч нар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг нийслэлийн Замын хөгжлийн газар мэдээлжээ. 



相关新闻