Үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2024-06-07 12:51:17

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг ОБЕГ анхаарууллаа.


Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод, Дарьгангын тал нутаг, Халх голын сав газраар энэ сарын 7-нд, 8, 9-нд Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ голын бэлчирээр, 10,11-нд нутгийн хойд хэсгээр, 12-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 14-нд нутгийн зарим газраар, 15,16-нд нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, борооны өмнө салхи түр зуур ширүүсэх төлөвтэй байна.


Иймд цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээг тогтмол хүлээн авах, гэрээсээ гарахдаа цахилгаан болон хийгээ салгаж, эд зүйлсээ аль болох өндөрлөг газар байрлуулах, бага насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настан зэрэг хүмүүсийг харгалзах хүнтэй үлдээх, гол, усны ойролцоо аялж, зугаалахдаа сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

相关新闻