Уулархаг нутгаар аадар бороотой
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2024 оны
зургаадугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Өнөөдөр 08 цагаас 20 цагийн хооронд Увс
нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар дуу
цахилгаантай аадар бороо орно.
Салхи нутгийн баруун хэсгээр
баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө
түр зур ширүүснэ.
Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн
уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг, Халх
голын хөндийгөөр +19...+24 градус, говийн бүс нутгаар +30...+35 градус, бусад
нутгаар +25...+30 градус дулаан байна.
Уулархаг нутгаар өнөөдөр
маргаашдаа дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй нөөлөг салхи,
мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулжээ.