Өмнөговь аймагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2024-06-10 14:07:06

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 10 /МОНЦАМЭ/.  Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт 13:32 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөв.


Газар хөдлөлт тус аймгийн Гурвантэс сумын төвөөс баруун зүгт 108 км, Баянхонгор аймгийн Шинэжинст сумын төвөөс урд зүгт 115 км, Баянлиг сумын төвөөс баруун урд зүгт 133 км зайд болсныг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээллээ.


Үүнээс өмнөхөн тавдугаар сарын 31-нд Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутагт  мөн 3.8 магнитудын хүчтэй газар хөдөлсөн билээ.


Газар хөдлөлтийн хүчийг хоёр хэлбэрээр хэмждэг. Магнитуд нь хөрсөн доор, газар хөдөлж байгаа төв хэсгийг хэмждэг үзүүлэлт юм. Харин газрын хөрсөн дээрхүнд болон барилга байгууламжид мэдрэгдэж байгааг баллаар хэмждэг. Шаталбар нь 12 хүртэл байдаг бөгөөд гурваас бага магнитудын газар хөдлөлт хүмүүст онцгой мэдрэгддэггүй бол 7-гаас дээш магнитуд хүрэхэд том талбай хамарсан сүйрэл болдог байна.


Тодруулбал, 1-3 баллын хүчтэй газар хөдлөхөд барилга д
оторх хүмүүс чичирхийллийг ялимгүй мэдэрч, тавиур дээрх аяга таваг, сав суулга бага зэрэг хөдөлнө.


Газар хөдлөлт 4-5 балл хүрэхэд 
хүмүүс сандарч, гэрлийн бүрхүүл зэрэг нь мэдэгдэхүйц чичирч, суурь муутай баримал, аяга таваг, сав суулга унах тохиолдол бий. Хүмүүсийн олонх нь айдас мэдэрдэг ажээ.


Харин 
6-7 балл хүрэх чичирхийлэлд хүн хөл дээрээ зогсоход хэцүү болж, хаалга онгойхгүй, ханын хавтан цуурч, цонхны шил хагарч, гэрийн тавилга, эд юмс байрнаасаа хөдөлж, өнхөрч унадаг аж.

相关新闻