Үерийн болзошгүй аюулаас сэргийлэх зөвлөмж хүргэлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хот орчмоор өнөөдөр дуу цахилгаантай бага зэргийн аадар орох тул ЦУОШГ-аас үерийн болзошгүй аюулаас сэргийлэх зөвлөмж хүргэж байна.
Зөвлөмжид:
-Үер, усны
аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, мэдээ, дохиог хэвлэл мэдээллийн
хэрэгсэл, мэдээллийн бусад эх сурвалжаас тогтмол хүлээн авч сэрэмжлэх, бусдад
дамжуулах;
-Гэр,
хашаа, саравч, орон байрыг үерийн усны зам, голын голдирол, гуу, жалга, хуурай
сайр, ус хальдаг эрэг, татамд барихгүй;
-Үер, усны
аюулаас хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих;
-Орон
сууцны хорооллын гарааш, В1 давхар руу ус орохоос сэргийлэн хамгаалалт хийх;
-Гол,
мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байж, уулын ам, голын
ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож, хоноглохгүй;
-Тэнгэрийн
байдал, үүл, салхины чиг, мал амьтны хөдөлгөөн, араншинг шинжих гэх мэт аюулаас
урьдчилан сэргийлэх уламжлалт аргаас суралцах;
-Өндөр
хүчдэл, цахилгааны дор гэр, сууцаа барихгүй;
-Хүүхдийг
хараа хяналтгүйгээр гол мөрөн, нуур, тогтоол ус, цөөрмийн орчимд тоглуулахгүй,
орхихгүй байх;
-Зөвшөөрсөн
зам, гүүрээс өөр гарц гармаар зорчихгүй байхыг анхааруулжээ.