Мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжлүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Маргааш баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, нөгөөдөр нутгийн зарим газраар, энэ сарын 13, 14-нд нутгийн зүүн хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим
газраар борооны өмнө түр зуур ширүүсэх төлөвтэй байгаа тул болзошгүй нөөлөг
салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг зөвлөж байна.
Иймд цаг
агаарын урьдчилан сэргийлэх мэдээг тогтмол хүлээн авах, гэрээс гарахдаа цахилгаан, хийгээ салгаж, эд зүйлсээ аль болох
өндөрлөг газар байрлуулах, бага
насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настан зэрэг хүмүүсийг
харгалзах хүнгүй үлдээхгүй, гол,
усны ойролцоо аялж, зугаалахдаа сонор сэрэмжтэй байхыг ОБЕГ-аас анхаарууллаа.