Бэлчээрийн ургамал ихэнх нутгаар хэвийн ургажээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Бэлчээрийн ургамал энэ сарын 10-ны байдлаар Булган, Орхон, Дархан-Уул, Говьсүмбэрийн нийт, Архангай, Хөвсгөл, Сэлэнгэ, Хэнтий, Төв, Дорнодын ихэнх нутгаар хэвийн, бусад нутагт дунд зургийн ургажээ.
Харин нийт
нутгийн 40 гаруй хувьд буюу Өмнөговь, Дундговь, Дорноговийн ихэнх, Баян-Өлгий,
Ховд, Говь-Алтай, Баянхонгорын цөөн сумдын нутгаар муу ургасныг Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн
хүрээлэн мэдээлжээ.
Энэ арав хоногт салхины хурд тал хээр, уулархаг нутгаар түр
зуур 18-25 м/с буюу аюултай үзэгдлийн, Булганы Сэлэнгэ, Баянхонгорын Богд,
Сүхбаатарын Дарьгангад 28-32 м/с буюу онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч
салхилсан байна. Агаарын температур нийт нутагт олон жилийн дунджийн орчим ба түүнээс 1.1-3.8
градусаар дулаан, хур тунадас 30 орчим хувьд олон жилийн дунджийн орчим ба
түүнээс ахиу, 70 гаруй хувьд дунджаас бага орсон аж.