БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит Чингис хаан Үндэсний музейд зочлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2024-06-12 12:39:38

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 12 /МОНЦАМЭ/. БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит Чингис хаан Үндэсний музейд зочлов.


Тэрбээр "Их Монгол улсын танхим”, “Чингис хааны угсааны хаад, язгууртны танхим”-ыг үзэж сонирхлоо. Мөн тэрбээр Чингис хаан Үндэсний музейн талаар хүүхэд, залуус болон зочид гийчдэд түүхийн өргөн мэдлэг олгох, соёлын өвийг хадгалах чухал бүтээн байгуулалт болсон гэдгийг онцлон тэмдэглэлээ.

 

Үүний дараагаар тус музейн хүндэт зочдын дэвтэрт Ерөнхийлөгч Тонглун Сисүлит гэргийн хамтаар сэтгэгдэл бичсэн юм.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит гэргий Нали Сисүлит-ийн хамт Монгол Улсад энэ өдрүүдэд төрийн айлчлал хийж байна.

 

相关新闻